”Сэтгэлийн бэлэг” хандивын аян – амжилттай явагдаж өндөрлөв

Únor 28, 2014 in Novinky

Чех улс дахь Монгол залуусын RichMon ТББ, Плзен хотын Монголчууд хамтран элэгний хорт хавдрын өвчин туссан Н.Мөнгөнцэцэгт тусламж үзүүлэх хандивын аян өрнүүлж, хандивын дансаар дамжуулан нийт 7725 крон цуглуулан өгч элэг нэгтнийхээ төлөө чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн билээ. Элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй түүнд Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ нутаг буцахад нь туслалцаа үзүүлж онгоцны зардлыг гаргаж, энэ сарын 21-ний өдөр эх оронд нь буцаалаа. Хандив өргөсөн нийт Монголчууддаа дахин талархал илэрхийлье.

setgeliin beleg zurag