Чех улс дахь Монгол авьяастныг хайж байна

Březen 19, 2014 in Aktivity, Novinky

talent

Чех улс дахь Монгол авьяастныг хайж байна. Харин тэр авьяастан нь
Европын дэд аварга таеквондочин уу, уран нугараач бүсгүй үү
аль эсхүл морин хуурч гэр бүл үү?

Эмээгээ Монголоос авчирах онгоцны тийз, нүдний мэс засал эсвэл алдартай гэрэл зурагчинтай хамтран ажиллах. Энэ бүгд бол Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам, Баян Монгол ТББ болон MoneyPolo компани хамтран зохион байгуулж байгаа “Авьяаслаг Монголчууд” тэмцээнд оролцогчдын хүсэл, мөрөөдлийн зарим хэсэг нь юм. Олон нийтийн дунд нээлттэйгээр явуулах интернет санал асуулгад түрүүлсэн хамгийн авьяаслаг оролцогчийн хүсэл, мөрөөдөл биелэх болно.
“Чех улсад оршин суугаа Монголчууд дундаас онцгой, супер одыг хайж байна“ уриан дор явагдаж буй “Авьяаслаг Монголчууд” тэмцээнд “Европын дэд аварга Таеквондогын тамирчин”, “Ирээдүйтэй загвар өмсөгч-жүжигчин”, “Морин хуурч гэр бүл” болон “Циркийн уран нугараач” гэсэн дөрвөн авьяаслаг оролцогч өрсөлдөж байна
“Энэхүү тэмцээнээр бид бүхэн авьяаслаг Монгол залуусыг Чех улсад таниулж, эх орноо сурталчилах, Монгол-Чехийн соёл, нийгмийн харилцааг бага ч болов ойртуулах хүсэлтэй байна” гэж ЭСЯ-ны атташе Э.Баярхүү хэлсэн юм.
Тэмцээний оролцогчид маань өөрсдийн хүсэл, мөрөөдлийнхөө төлөө өрсөлдөх бөгөөд “Морин хуурч гэр бүлийнхэн олон жил уулзалдаагүй эмээгээ Чех улсад урьж авчирах хүсэлтэй байгаа бол таеквондогийн тамирчинд нүдний хагалгаанд орох зайлшгүй шаардлага тулгараад байна. Оролцогч бүрт өөрсдийн өмнөө тавьсан том зорилго, нууцхан хүсэл мөрөөдөл байгаа” гэж тэмцээний хамтран зохион байгуулагч MoneyPolo компаний төлөөлөгч Николай Рожок өгүүлж байна.
Таны өгөх нэг санал эдгээр оролцогчдын хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд туслаж чадах бөгөөд санал асуулгыг 4 сарын 19-ны өдөр хүртэл www.moneypolotalent.com хаягаар хүлээн авах болно.
“Санал хураалтанд Фэйсбүүк цахим сүлжээг ашиглан оролцох боломжтой бөгөөд фэйсбүүк дэхь албан ёсны хуудсаар дамжуулан тэмцээний талаарх сонирхолтой мэдээллүүдийг бид тухай бүрт хүргэж байх болно” тэмцээний хамтран зохион байгуулагч Николай Рожок нэмж өгүүлсэн юм.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс санал хураалтанд идэвхтэй оролцож буй хүмүүст зориулж, санал хураалт эхлэснээс хойш 7 хоног тутамд азтанг тодруулж MoneyPolo компаний 600 хүртэлх ам.долларын картаар урамшуулах болно.
“Тэмцээний ялагчийг 4 дүгээр сарын 20-ны үдэш Монголчуудын дунд уламжлал болон зохиогддог “Хаврын баяр” спортын өдөрлөгийн хаалтын ажиллагаан дээр зарлах болно” гэж ЭСЯ-ны атташе Э.Баярхүү бидэнд ярьлаа.

 
 

 
 

sponsors