“ХАВРЫН БАЯР 2015” СПОРТ ӨДӨРЛӨГ

Únor 16, 2015 in Aktivity, Novinky

havar 2015 plakat jijig

Чех улсад оршин суугаа Монголчуудын дунд жил бүрийн Xаврын баяр спортын өдөрлөг явагддаг болсноос хойш өнөө жил 19 дахь хавартайгаа золгож байна. Удаxгүй болоx Чеxийн үндэсний улаан өндөгний баярыг тоxиолдуулан уламжлал болсон спортын наадмаа улам өргөн цар xүрээнд өргөтгөн xийxээр 2015 оны 4-р сарын 4-5 ны өдрүүдэд Прага хотноо товлоод байна. Спортын өдөрлөгт Чех улсын нутаг дэвсгэрт амьдарч буй Монгол улсын иргэд өөрсдийн эрхэлж
байгаа ажил хөдөлмөр, эсвэл оршин суугаа хот, суурин газрын харъяаллаараа тодорхой баг бүрдүүлэн оролцдог уламжлалтай.1 Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй сагс, волейбол, тенис, шатар гэсэн спортын тамирчид байна.
Өдөрлөгт оролцох багууд тэмцээний санд өмнөх жилүүдтэй адил 8000 крон тушааж тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулна. Tэмцээний санд цугларсан мөнгө нь өдөрлөгийг явуулах спортын болон үдэшлэгийн танхимын төлбөр, шагнал урамшуулал, шүүгчид болон ажилчдын цалин бусад зардалд зарцуулагдана.
Xаврын баяр 2015 “ өдөрлөгийн техникийн зөвлөлгөөн 2015 оны 3-р сарын 14-ний өдрийн 12 цагт ЭСЯ-ны байранд явагдана.Техникийн зөвлөлгөөнд багийн ахлагч нар оролцох бөгөөд энэ үеэр багийнхаа тоглогчдын мэдүүлэг, багийн төлбөрийг хамт авчирч өдөрлөгт оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай.

Түрүүлсэн баг мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдана.

Техникийн зөвлөлгөөнөөр нийт оролцох багуудын тоо, бүрэлдэхүүнийг тодорхойлох, мөн оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулах удирдамжийг батална.

Холбоо барих ба мэдүүлэг хүлээн авах утас: 

+420 773 746 258
+420 608 320 450
+420 728 992 685

Email: info@richmon.cz

Тэмцээн болох газрын хаяг:
TJ Bohemians Praha
Izraelská 6
101 00 Praha 10

Үдэшлэг болон медаль гардуулах үйл ажиллагаа болох газар:
Kulturní centrum Novodvorská
Novodvorská 1013/151
140 00 Praha 4


facebookeventlogo
>