“Хаврын баяр 2016” спортын өдөрлөг

Březen 3, 2016 in Aktivity

little-MoneyPolo-A3

Европын улс орнуудад оршин суугаа Монгол иргэдийн дунд зохиогдсон ууган тэмцээн болох “Хаврын баяр” спортын өдөрлөг 20 дахь удаагаа 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Прага хотноо зохион байгуулагдах гэж байна. 20 дахь удаагийн “Хаврын баяр” спортын өдөрлөгийг “Richmon” ТББ, ЭСЯ-тай хамтран 3 өдөр зохион байгуулах бөгөөд шинээр хөлбөмбөгийн төрөл нэмэгдлээ.
Анд нөхөд, албан ажил, амьдран суугаа хот, суурингаараа тодорхой баг бүрдүүлэн оролцдог уламжлалаараа багууд тэмцээн оролцох бөгөөд багийн дүнд хамаарах спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын төрлүүд багтаж байна. Өдөрлөгт оролцох багууд тэмцээний санд өмнөх жилүүдтэй адил 8000 крон тушааж тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулна. Tэмцээний санд цугларсан мөнгө нь өдөрлөгийг явуулах спортын болон үдэшлэгийн танхимын төлбөр, шагнал урамшуулал, шүүгчид болон ажилчдын цалин зэрэг бусад зардалд зарцуулна.

“Xаврын баяр 2016“ өдөрлөгт оролцох багуудын техникийн зөвлөлгөөн 2016 оны 3-р сарын 12-ний өдрийн 12 цагт ЭСЯ-ны байранд явагдана. Техникийн зөвлөлгөөнд багийн ахлагч нар оролцох бөгөөд энэ үеэр багийн мэдүүлгийг төлбөрийн хамт авчирч өдөрлөгт оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай. Түрүүлсэн баг мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдана. Техникийн зөвлөлгөөнөөр нийт оролцох багуудын тоо, бүрэлдэхүүнийг тодорхойлох, мөн оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулах удирдамжийг батална.

Холбоо барих ба мэдүүлэг хүлээн авах утас:
+420 728 992 685
+420 773 746 258
еmail: info@richmon.cz

Тэмцээн болох газрын хаяг:
TJ Bohemians Praha
Izraelská 6
101 00 Praha 10

Үдэшлэг болон медаль гардуулах үйл ажиллагаа болох газар:
27.3.2016 үдэш 19:00 цагаас
Kulturní centrum Novodvorská
Novodvorská 1013/151
140 00 Praha 4

AFTER PARTY
26.3.2016 үдэш
20:00 цагаас 5:00 цаг хүртэл
Хаяг:
Music Club THEATRO
Křižíkova 10
Praha 8

facebookeventlogo